MGLmedee.mn
-15 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

“Атар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы технологийн 7 хоног үргэлжилж байна

- Д.Сарнай
2025-03-19
| Эдийн засаг
“Атар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы технологийн 7 хоног үргэлжилж байна

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт шинэ инновац, техник технологи нэвтрүүлэх “Технологийн 7 хоног”-ийг зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд тосны ургамал, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг сэлгээний таримал тариалах технологи, тогтвортой ургац авах технологийн сургалтад тариалан эрхлэгчдийг хамруулж, үр тарианы сэлгээний байдал, ХХААХҮ-наас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилт, газар тариалангийн үйлдвэрлэл, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг мэдээллээ. Мөн, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн зөвлөмж гаргах захиалгат ажлын үр дүнг өчигдөр хэлэлцэж, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар тариалалтын технологийг боловсронгуй болгох эрдэмтдийн зөвлөмжийг хүлээн авлаа.

Түүнчлэн, тэжээлийн олон наст ургамал тариалах технологи, үрийн аж ахуй, эдийн засгийн ач холбогдол уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 20-нд, махны үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаат чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологи сургалтыг 24-нд, сүүний үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологийн сургалт, холимог тариалангийн туршлага уулзалтыг 25-нд, ургамал хамгааллын газрын нээлт, Ургамал хамгааллын хууль, байгальд ээлтэй, ургамал хамгааллын танилцуулгыг 26-нд, үр тарианы үйлдвэрлэл, хөрсний үржил шим, элэгдэл эвдрэлээс хамгаалах технологийн сургалт, жимс жимсгэнэ, хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн, төмс хүнсний ногооны технологи, цахим системийн ашиглалт сургалт, механикжуулалт, усалгаа ухаалаг тариалангийн өдөрлөгийг 27-нд, “Aтар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийн улсын зөвлөгөөн, үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 28-ны өдөр зохион байгуулах юм.

ХХААХҮЯ “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г 2024-2028 онд хэрэгжүүлснээр тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эх орныхоо хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ, ашигт таримлыг нутагшуулахыг ХХААХҮЯ мэдээлжээ. 

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.