MGLmedee.mn
-14 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

- Д.Сарнай
2025-03-19
| Улс төр
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах, ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэх, ил тод байх зарчимд үндэслэж, хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд УИХ-ын хяналт шалгалтын үйл явц, холбогдох мэдээлэл, үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй мэдээлэх хуулийн зохицуулалттай. Хууль санаачлагчдын зүгээс Монголын Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2024 оны арванхоёрдугаар сард баталсан бөгөөд хянан шалгах түр хороог байгуулахаар заасан.

УИХ-ын олонхыг бүрдүүлж буй улстөрийн хүчин хянан шалгах түр хорооны олонхыг бүрдүүлэхийн зэрэгцээ түр хорооны даргыг олонхоос сонгож байгаа нь түр хороо байгуулсан ач холбогдлыг бууруулж байна гэв. Тиймээс түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар түр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөллөөс, хэрэв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөллөөс сонгохоор хуулийн төсөл боловсруулсан талаараа танилцууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын хянан шалгах чиг үүрэг бүхий түр хорооны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох ач холбогдолтойг онцлов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.