MGLmedee.mn
-13 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлэв

- Д.Сарнай
2025-03-19
| Соёл урлаг
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлэв

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүдийг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчлэв.

Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай холбоотойгоор музейг зорин ирж хүндэтгэл үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч ихтэй байв. Нээлттэй өдрүүдээр тус музейгээр 10175 хүн үйлчлүүлснээс том хүн 3983, хүүхэд 2910, оюутан 1945, ахмад настан 1303, тусгай хэрэгцээт иргэн 34 тус тус үйлчлүүлсэн байна.

Чингис хаан Үндэсний музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ дээрх өдрүүдэд ажиллаж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүд, музейгээс эрхлэн гаргаж буй ном бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, тайлбар танилцуулга хийжээ. Мөн түүх, археологи, соёл судлалын чиглэлээр суралцаж буй мэргэжлийн ангийн оюутнуудад нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэрүүдтэй танилцуулахын зэрэгцээ сэргээн засварлах лабораторийг танилцуулж, зарим нэгэн тоног төхөөрөмж дээр практик дадлага хийлгэн зорилтот бүлэг болох оюутнуудад үйлчилж мэргэжлийн чиг баримжаа олголоо гэж уг музейн ХМГ-аас мэдээллээ.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.