MGLmedee.mn
-9 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

НДШ-ийн хувь хэмжээг бууруулах санал 100 мянгад хүрэв

- Д.Сарнай
2025-04-21
| Онцлох мэдээ
НДШ-ийн хувь хэмжээг бууруулах санал 100 мянгад хүрэв

Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжиж саналаа өгчээ. Ингэснээр УИХ эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болоод байна.

УИХ-ын тухай хуульд D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байдаг юм.

Нийтийн өргөдөл гомдлын системд Б.Батбилэг НДШ-ийн хувь хэмжээг 12 хувь хүртэл бууруулах санал гаргасан юм. Энэхүү саналыг өнгөрсөн гуравдугаар сард үүсгэн, авч эхэлсэн нь ийн 100 мянгад хүрээд байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 25-нд санал авах хугацаа дуусгавар болох байсан ч түүнээс урьтаж, 100.048 иргэн НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг дэмжиж, саналаа өгчээ.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний НДШ-д ажил олгогчоос 12.5-14.5 хувийг хариуцан төлдөг бол даатгуулагч иргэн 11.5 хувийн НДШ төлдөг зохицуулалттай юм.

НДШ-ийн хувь хэмжээ өндөр байгаагаас компаниуд өрөнд орох болсон. Мөн даатгуулагч өчнөөн олон жил НДШ төллөө ч тэтгэвэрт гарсан хойноо үр шимийг нь хүртэж чадахгүй байх тохиолдол олонтаа. Иймээс энэхүү шимтгэлийг уян хатан зохицуулалттай болгохыг бизнес эрхлэгчид болон иргэд төрөөс хүсэж ирсэн. Харин үе, үеийн Засгийн газар НДШ-ийн хувь хэмжээг бууруулбал тэтгэврээ тавихад хүндрэл учирна. Нөгөө талдаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулбал ялгаагүй л НДС-д олгох татаасын хэмжээ нэмэгдэнэ. Энэ нь татвар төлөгчдийн мөнгөнөөс л дахин хуваарилалт хийнэ гэсэн үг гэж тайлбарласаар ирсэн. Харин 100 мянган иргэний дэмжлэг авснаар УИХ ямар шийдэл гаргахыг нийтээрээ хүлээх л болж байна.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.