MGLmedee.mn
-12 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй

- Д.Сарнай
2025-06-27
| Гадаад мэдээ
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй

Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл байдлыг өөрчилж чадаагүй, Ираны цөмийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдэв. Тэрбээр Катар дахь Америкийн цэргийн бааз руу хариу цохилт өгсөн нь “хүнд цохилт” болсон гэж тодорхойлж, дахин довтолбол цаашид ч хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа.

Харин АНУ-ын эрх баригчид уг ажиллагааг томоохон амжилт гэж үзэж байна. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет “Ираны цөмийн хөтөлбөрийг хэдэн жилээр ухраасан” гэж мэдэгдэв. Ялангуяа Фордо дахь байгууламжийг тусгай “бункер нэвт цохигч бөмбөгөөр” устгасан хэмээн онцолжээ. Гэсэн ч хүний амь эрсдээгүй бөгөөд Ерөнхийлөгч Трампын “байгууламжууд бүрэн устгагдсан” гэх мэдэгдэлд зарим эх сурвалж эргэлзэж байна.

Хамней долоо хоногийн чимээгүй байдлын дараа аюулгүй байранд байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн албаны хүмүүсийн мэдээлэлтэй зэрэгцэн, олон нийтийн өмнө гарч мэдэгдэл хийлээ. Тэрбээр Иран цөмийн зэвсэг бүтээх зорилго байхгүй гэж мэдэгдсэн бол Ираны парламент ОУ-ын цөмийн агентлагтай хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргав. Үүний үр дүнд цөмийн байгууламжуудад олон улсын хяналт тавих боломжгүй боллоо.

Үндэслэл ба нөхцөл байдал

Зөрчил зургаадугаар сарын 13-нд Израилийн Ерөнхий сайд Нетаньяахугийн “Иран цөмийн зэвсэг бүтээхэд тун ойрхон байна” гэсэн мэдэгдлээс эхэлсэн. АНУ уг мөргөлдөөнд удалгүй оролцож, Фордо, Натанз, Исфахан дахь байгууламжуудыг цохисон. Ерөнхийлөгч Трампын зуучлалаар Иран, Израилийн хооронд гал зогсоох тохиролцоо хийсэн бөгөөд энэ нь одоогоор хүчин төгөлдөр байна.

Хохирлын тоо

Ираны талын мэдээлснээр 12 хоног үргэлжилсэн агаарын довтолгооны улмаас 610 хүн амь үрэгдсэн, харин Израиль 28 хүний амь хохирсон гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC.com

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.