Гэнэт орсон борооны ус хурдан үер болж, амь нас, эд хөрөнгөд аюул учруулдаг.
Тээврийн хэрэгсэл усанд автах, урсах аюултай тул үерийн усанд автсан зам, гүүрээр явахгүй байх
Гэр, сууцныхаа ус зайлуулах хоолой, шуудууг цэвэрлэх
Үерийн ус орж ирэхээс сэргийлэх хамгаалалт урьдчилан хийх
Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна.






