MGLmedee.mn
-14 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

ШИНЭ ХОРШООНЫ ХОРШООЛОГЧДЫН ОРЛОГО 402 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ, 500 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

- Д.Сарнай
2025-07-04
| Орон нутаг
ШИНЭ ХОРШООНЫ ХОРШООЛОГЧДЫН ОРЛОГО 402 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ, 500 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг үр ашиггүй, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хөтөлбөр хэмээн шүүмжилж байгаа ч бодит байдал үүнээс эрс өөр байна. Уг хөдөлгөөний хүрээнд олгогдож буй зээлүүд нь улсын төсвөөс бус, арилжааны банкуудын өөрийн хөрөнгөөс гарч байгаа бөгөөд малчид зээлээ нэг ч хоцролгүй, хугацаанд нь эргэн төлж эхэллээ. 

2024 оноос хойшхи хугацаанд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 329 сумын 6885 хоршооны 23,581 малчин, хоршоологчдод олгожээ. Үүнээс Зээлийн батлан даалтын сан 400 тэрбум төгрөгийн зээлийн багцаас 300 тэрбум төгрөгийн зээлийг батлан даасан байна. 

Өөрөөр хэлбэл өмнө нь зах зээл дээр зөвхөн жилийн 24 хувийн хүүтэй “Малчны зээл” авч байсан малчдад хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлж, жилийн 6 хувийн хүүтэй, 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломж бий болгосон.

2025 оны 4-р сараас зээлдэгч малчид эргэн төлөлтөө эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 тэрбум гаруй төгрөгийн зээлийг буцаан төлөөд байна. Зээлийн эргэн төлөлт нь нийт 5 жилийн хугацаатай бөгөөд заасан хугацаанаас өмнө зээлээ бүрэн төлж дуусгасан малчид ч цөөнгүй.

Хөдөлгөөний хүрээнд зөвхөн зээл авах бус, үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг бодит эдийн засгийн эерэг үр дүн гарч эхэлжээ. Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Арга билиг арвин сүрэг” хоршоо “Шинэ хоршоо хөдөлгөөн” болон “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн дэмжлэгээр үйлдвэрлэлээ өргөтгөж, 12 ажлын байр шинээр бий болгож, орон нутагтаа эцсийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Мөн 2024 оны байдлаар хоршоологчдын борлуулалтын орлого нийтдээ 402 тэрбум төгрөгт хүрч, Монгол Улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.

Иймээс “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулсан хөтөлбөр бус, малчдын хувийн хариуцлагад суурилсан, банкны зээлийн эх үүсвэртэй, санхүүгийн сахилга бат бүхий хөдөлгөөн болохыг бодит тоо баримт, үр дүн харуулж байна.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.