Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор “88 Авто засвар”-тай хамтран гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд авто засварын ажилчдад Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг олгох сургалтыг явууллаа.
“ЭРСДЭЛГҮЙ ЦОГТЦЭЦИЙ БИДНИЙ ИРЭЭДҮЙ”










