MGLmedee.mn
-7 °c
Columbus
-5 ° Лха
-2 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

СҮХБААТАР АЙМГИЙН СХЗХ-ИЙН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИ 9 ТӨРЛИЙН ШИНЭ БАГАЖТАЙ БОЛЖ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЛЭЭ

- Д.Сарнай
2025-07-27
| Онцлох мэдээ
СҮХБААТАР АЙМГИЙН СХЗХ-ИЙН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИ 9 ТӨРЛИЙН ШИНЭ БАГАЖТАЙ БОЛЖ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЛЭЭ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Стандарт, хэмжил зүйн газрын гуравласан гэрээний үндсэн дээр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажил тусгагдсан байдаг.

🔹 Энэхүү ажлын хүрээнд 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн Сорилтын лабораторийн багаж тоног төхөөрөмжийг шинэчлэхээр 100 сая төгрөг шийдвэрлэж, тендер зарласан.

🔹 Тус шалгаруултад “Грийн химистри” ХХК шалгарч 69,606,900 үнийн дүн бүхий 9ш шаардлагатай эталон багаж, тоног төхөөрөмжүүдийг Сүхбаатар аймгийн СХЗХ долдугаар сарын 22-ны өдөр хүлээн авлаа.

Үүнд:

1. PH метр,

2. Ламинор бокс,

3. Пестицидийн үлдэгдэл тодорхойлох багаж,

4. Хачиг хөнөөлт шавьж, ургамалын өвчин тодорхойлох дижитал аяган суурьтай микроскоп,

5. Сүүний лактоскан-Сүү, сүүн бүтээгдэхүүний бүх үзүүлэлт тодорхойлох багаж,

6. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний чийг хэмжигч жин

7. Лабораторийн хөргөгч,

8. Хүнсэнд уураг тодорхойлох хагас автомат Кельдалийн ком аппарат

9. Кельдалийн шатаах зуух

🔹 Эдгээр тоног төхөөрөмж нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны илчлэгийг тодорхойлох, мөн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоон дахь пестицидийн үлдэгдлийг илрүүлэх зориулалттай бөгөөд зөөврийн болон суурин хэлбэрээр ашиглах боломжтой юм.

👏🏻 Сорилтын лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,

Сүхбаатар аймгийн Засаг дарга болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд талархал илэрхийлье.

🔹 Шинэчлэлийн үр дүнд тус лабораторийн техникийн чадавхи нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавих хяналт, шинжилгээний хүчин чадал сайжирч, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйл ажиллагаанд бодит дэмжлэг болж байна.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.