MGLmedee.mn
-13 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулжээ

- Д.Сарнай
2025-07-29
| Гадаад мэдээ
В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулжээ

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Украинд хийж буй дайнаа зогсооход 10-12 хоногийн хугацаа үлдсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ийнхүү тэрбээр В.Путинд өмнө нь 50 хоногийн хугацаа өгснөө наашлуулж буйгаа мэдэгдлээ. Д.Трамп энэ мэдэгдлийг Шотландад даваа гарагт буюу өчигдөр хийжээ. “Би өнөөдрөөс эхлэн 10 эсвэл 12 хоногийн шинэ хугацаа тогтооно. Хүлээх шалтгаан байхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна. 

“Ерөнхийлөгч Путинд маш их урам хугарсан, ийм учраас бид нөхцөл байдлыг эргэн харах хэрэгтэй. Түүнд өгсөн 50 хоногийн хугацааг богиносгохоор шийдлээ” гэж АНУ-ын удирдагч Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертэй уулзах үеэрээ мэдэгджээ. “Бид тохиролцоонд хүрлээ гэж бодож байсан. Гэтэл Ерөнхийлөгч Путин гэнэт Киев болон бусад хот руу пуужин харваж, олон хүний аминд хүрсээр байна. Гудамжинд энд тэндгүй хүмүүсийн цогцсууд хэвтэж байна” гэж тэрбээр хэллээ.

Д.Трампын шийдвэрийг Украины эрх баригчид сайшаажээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “хатуу байр суурь баримталж, энх тайвныг тогтоох маш тодорхой дохиог өгсөнд” нь АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн байна. “Путин зөвхөн хүч хэрэглэхийг л ойлгодог. Трампын мэдэгдэл бол маш тодорхой дохио. Энэ бол Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн баримталдаг зарчим юм” хэмээн А.Ермак “Telegram” сувагт бичсэн байна. 

Долоодугаар сарын дундуур Д.Трамп Украинд гал зогсоохын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд 50 хоногийн хугацаа өгсөн юм. Хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол Оросын худалдааны түншүүдэд 100 хувийн хоёрдогч татвар ногдуулна гэж Д.Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэтэй Цагаан ордонд уулзахдаа мэдэгдсэн билээ. “Би худалдааг олон зорилгод ашигладаг” хэмээн Д.Трамп онцлоод “энэ бол дайныг зогсооход маш үр дүнтэй хэрэгсэл” гэж нэмж дурджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.