Иргэд та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;
Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
Хүүхдийг хараа хяналтгүйгээр үерийн усанд тоглуулахгүй байх;
Өндөр хүчдэл, ил гаргсан цахилгааны утсанд ойртохгүй анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР






