MGLmedee.mn
-13 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ

- Д.Сарнай
2025-08-04
| Гадаад мэдээ
Д.Трамп цөмийн шумбагч хөлөг онгоц байрлуулах тушаал өгчээ

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /DW/. Оросын өндөр албан тушаалтны “өдөөн хатгасан шинжтэй” үг хэллэгийн хариуд цөмийн шумбагч хөлөг онгоцуудыг байрлуулах тушаал өгсөн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ. 

“Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн ихээхэн өдөөн хатгасан шинжтэй мэдэгдлүүд дээр үндэслэн… хоёр цөмийн шумбагч хөлөг онгоцыг тодорхой бүс нутагт байрлуулах тушаал өгсөн” гэдгээ Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа дурдсан байна. “Үг гэдэг бол маш чухал бөгөөд ихэнх тохиолдолд хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй байдаг, энэ нь тийм тохиолдлуудын нэг нь биш байгаасай гэж найдаж байна” хэмээн тэрбээр нэмж бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч болон Оросын Ерөнхийлөгч асан Д.Медведев нарын хооронд нийгмийн сүлжээгээр “үгэн дайн” эрчээ авсаар буй үед Д.Трамп ийм мэдэгдэл хийлээ. Д.Медведев 2008-2012 онд Ерөнхийлөгч Владимир Путиний бүрэн эрхийн хугацаа завсарлах хооронд ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд одоо Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч даргын албыг хашдаг.

Оросын нефтийг худалдан авдаг Энэтхэг зэрэг улсад татвар ногдуулна гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн анхааруулга нь Москва, Вашингтоны хооронд “дайн руу чиглэсэн алхам болох ультиматум тоглоомыг үүсгэж байна” гэж Д.Медведев хэлсэн нь Д.Трампын дургүйцлийг төрүүлжээ.

Мөн пүрэв гарагт Д.Медведев Telegram хуудсандаа “Хэрэв ОХУ-ын экс ерөнхийлөгчийн хэлсэн зарим үгс АНУ-ын эрхэм дээд Ерөнхийлөгчийн бухимдлыг төрүүлбэл Орос бүх зүйлийг зөв хийж байгаа гэсэн үг бөгөөд цаашид өөрийн замаар замнах болно” хэмээн бичсэн байна. Түүнчлэн тэрбээр “үхмэл гар” ямар аюултай болохыг Д.Трамп санаж байх ёстой гэсэн нь Оросын цөмийн зэвсгийн удирдлагын төвийг устгасан тохиолдолд цөмийн пуужингуудыг хөөргөх зориулалттай Зөвлөлтийн үеийн нууцлаг, хагас автоматжуулсан командын системийг дурдсан хэрэг ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.