Говийн бүсийн Төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 4 дүгээр бүлэг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Ард түмний ам” гэх газар гарсан ойн түймрийг өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 09:50 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өглөө. ![]()
![]()
Гал түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эр зориг, тэвчээртэйгээр тасралтгүй ажиллаж, байгаль орчин болон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм.
Иргэд, аялагч, амрагч та бүхэнд хандан дараах зөвлөмжийг хүргэж байна:
Ой, хээрийн бүс нутгаар аялж, амарч, зугаалахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх,
Шүдэнз, асаагуур, татсан тамхины иш зэргийг бүрэн унтраалгүй хаяхгүй байх,
Түлсэн гал, цогийг бүрэн унтрааж, шалгаж, аюулгүй болгож байж явах,
Хуурайшилт ихтэй энэ цаг үед болгоомжтой, хариуцлагатай хандахыг уриалж байна.
Таны хариуцлагатай үйлдэл байгаль орчин, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаална! ![]()
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ







