MGLmedee.mn
-15 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

ЕБС болон цэцэрлэгт 4400 гаруй багш, ажилтны сул орон тоо байна

- Д.Сарнай
2025-08-07
| Боловсрол
ЕБС болон цэцэрлэгт 4400 гаруй багш, ажилтны сул орон тоо байна

Жил бүрийн долоодугаар сард багшийн сул орон тооны мэдээллийг Бага, дунд боловсролын албан ёсны статистик /БДБ-19/ маягтаар нэгтгэн гаргажээ. 

Үүнд, 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 3324 багшийн сул орон тоо үүсээд байгаагаас  нийслэлд 1590 байна. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн салбарт 1147 багш, ажилтны хэрэгцээ бүртгэгджээ. Үүнээс бүлгийн багш 339,  харин нийт сул орон тооны  685 нь нийслэлд байгаагаас  202 нь бүлгийн багшийн орон тоо байгаа ажээ. Энэ жил багш хөтөлбөрөөр 2877 оюутан бакалаврын зэрэгтэй төгсөж байна.Түүнчлэн 163 иргэн багшлах эрхийн сургалтад хамрагдаж, хөдөлмөрийн зах зээлд багш мэргэжлээр ажиллах боломжтой болжээ.

Багшийн сул орон тоог нөхөх ажлын хүрээнд: 

  • Шинэ төгсөгчдөд сул ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх
  • Орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулахад нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах
  • Дээд боловсролтой иргэдийг багшлах эрхийн сургалтад хамруулах
  • Хүүхэд асарч байгаа болон өөр салбарт ажиллаж буй багш мэргэжилтэй иргэдийг гэрээт болон цагийн багшаар ажиллуулах
  • Багш мэргэжлээр суралцаж буй III, IV курсийн оюутнуудыг цалинтай дадлагаар ажиллуулах
  • Тэтгэвэрт гарсан багш нарыг хүсэлтийнх нь дагуу орон тоонд түр ажиллуулах
  • Удирдах албан тушаалтан мэргэжлийн чиглэлээр цагаар хичээл заах боломжийг бүрдүүлэх юм.

Эдгээр үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлснээр боловсролын байгууллагын хүний нөөцийн дутагдлыг багасгаж, боловсролын чанарыг тогтвортой хадгалах зорилготой юм.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.