MGLmedee.mn
-7 °c
Columbus
-5 ° Лха
-2 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө

- Д.Сарнай
2025-08-18
| Нийгэм
“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2025.08.16/ “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд ажиллалаа. Шивээ Овоогийн уурхай бол монгол геологич, инженерүүдийн ур чадвараар байгуулсан стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний орд юм. Тус уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28, “ДЦС-4” ТӨХК-ийн 50, Амгалан дулааны станцын 80 хувь, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг хангадаг. Энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлож, нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө 60 гаруй хувьтай биелүүлжээ.

35 жилийн түүхэнд 45 сая тонн нүүрс олборлож, борлуулаад буй тус уурхайд өр төлбөр, дизель түлш, тэсрэх бодис, вагон хангамж хүндрэл үүсгэж эхэлсэн байна. Үүнээс гадна уурхайд 7 жилийн өмнөөс хөрсний гулсалт үүссэн нь хамгийн том асуудал болоод байна. 1 км урт, 5-35 метрийн өргөнтэй ан цав үүссэнийг тогтоож, торгоож байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа. Ан цав үүссэн хэсэг газарт олборлолтыг зогсоож, хагарал тэлэхээс сэргийлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Уурхай ашигтай, ажил урагштай байхад хүний оролцоо хамгийн чухал. Тиймээс уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхийг үүрэг болгов. Мөн уулын ажлын төлөвлөгөөг судалгаа, тооцоотой гаргах, нөөцөө нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, үр ашгаа сайжруулж, өр төлбөрөө барагдуулахыг уурхайн Гүйцэтгэх захирал болон холбогдох албаныханд даалгалаа. Цаашид өр нэмж болохгүй, өндөр хүүтэй зээл авч, үр ашиггүй худалдан авалт хийхгүй, хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулав. Худалдан авах ажиллагааны хяналтыг сайжруулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах нэгдсэн стандарттай болгох, үр ашгийг сайжруулах шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.


Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базааж, цахилгаан, дулааны найдвартай байдлыг хангаж ажиллахыг даалгалаа. Энэ хүрээнд машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хүйтрэхээс өмнө бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг тус компанийн удирдлагуудад, энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг “Эрдэнэс Монгол” нэгдэлд үүрэг болгов.


“Шивээ Овоо” ХК-ийн танилцуулсан зарим асуудлыг ирэх лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар шуурхай хэлэлцэхээр тогтлоо.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.