Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулдаг хүний буруутай үйл ажиллагаа болон тухайн эрсдэлийн талаар мэдээ мэдээлэл дутуугаас үүдэлтэй гал түймрийн аюул мөн байгалийн болон цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан газар хөдлөлт, үер усны аюулт хүчин зүйлсийг эрсдэл багтай даван туулах чадавхыг нэмэгдүүлэх ахуйн хэмжээнд гал түймрийн эрсдэлийг өмнө болон гал түймрийн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох өдөрлөгийг Цогтцэций сумын улаан загалмай анхан шатны хороотой хамтран зохион байгууллаа.



Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, олон нийтэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сургалт, дадлага сургуулилт зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэдийн мэдлэг, хандлага, хариуцлагыг нэмэгдүүлж, гал түймрийн эрсдэлийг бууруулахад чухал алхам болно.
ЭРСДЭЛГҮЙ ЦОГТЦЭЦИЙ БИДНИЙ ИРЭЭДҮЙ








