Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 01/2262 дугаар үүргийн хүрээнд Онцгой байдлын газрын даргын баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 21, 44, 66, 67 Эрэн хайх аврах салбарын нийт алба хаагчдад танхимын болон дадлага сургалт зохион байгууллаа. Үүнд:
Холбоо зохион байгуулалт, дэвшилтэд техник, технологи, хиймэл оюун ухааны талаарх ойлголт
Эмнэлгийн анхан шатны тусламж, гамшиг ослын үеийн сэтгэл зүйн бэлтгэлжилтийн талаарх ойлголт
Цахим мөрийтэй тоглоом, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор нөлөө, урьдчилан сэргийлэх тухай ойлголт
Цэргийн химийн норматив хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, аврах олсоор дан, давхар эр, эм уяг уях арга, нормчлох сэдвээр тус тус сургалт, дадлага зохион байгууллаа.







ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР






