MGLmedee.mn
-13 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо

- Д.Сарнай
2025-08-29
| Боловсрол, Нийгэм
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.

Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд 296 оюутан суралцахаар явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгалаа.

сонин mn
сонин mn
сонин mn

Тэрбээр, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцан, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн эрдмийн аянд мордож буй залууст чин сэтгэлийн баяр хүргэлээ. Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэлээ.

Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр, засаг итгэж байгааг хэллээ.

Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж явахыг захилаа.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 758 оюутан дэлхийн 19 орны их сургуульд суралцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.

Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.

сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn

сонин mn
ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.