MGLmedee.mn
-9 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

“Эрдэнэт” үйлдвэр түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ

- Д.Сарнай
2025-09-08
| Нийгэм, Онцлох мэдээ
“Эрдэнэт” үйлдвэр түүхэн дээд амжилт үзүүлж, нөөцөө шинэчлэн тогтоожээ


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудтай уулзлаа.

“Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар /2025.09.05/ урт хугацааны өр төлбөргүй, борлуулалтын орлого 2.8 их наяд төгрөг, Монголбанканд 722 сая төгрөг төвлөрүүлээд байна. 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулсан нь үйлдвэрийн түүхэнд дээд амжилт болжээ. 

сонин mn

Эрдэнэтийн ордын хүдрийн нөөцийг анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тооцож байв. 1989, 2016, 2021, 2025 онд нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй, ашиглах хугацааг 2079 он хүртэл гэж тогтоожээ.

JORC стандартаар 3.4 тэрбум тонн хүдэр, 11.3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй буюу энэ нөөцөөр цаашид багадаа 55 жил ажиллах боломжтой гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулав.

Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгджээ. Хүдрийн зэсийн агуулга анх 0.89 хувь байсан бол өдгөө 0.36 хувь болж буурсан байна.

Ирээдүйд 0.24 хувь болно гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 40 сая тоннд хүргэсэн учраас үйлдвэрлэлийн өнөөгийн түвшинг бууруулахгүйгээр урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах бололцоо бий болгосныг уурхайчид хэллээ. 

сонин mn

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 7000 гаруй ажилтантай. Уурхайчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх, амьдралын түвшнийг ахиулах буюу хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүлэх чиглэл болгож ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгов. 

Хүдрийн нөөцөө өсгөн, хүчин чадлаа нэмэгдүүлж, техник, технологио шинэчлэн, үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг найдвартай хангахын зэрэгцээ “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулж, үйлдвэрийн насжилтыг нэмэгдүүлснээр дахиад нэгэн жарны хугацаанд ажиллах боломж бүрдүүлсэн үе үеийн геологичид, уурхайчдад Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ.

сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.