MGLmedee.mn
-7 °c
Columbus
-5 ° Лха
-2 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Монгол Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ

- Д.Сарнай
2025-09-08
| Нийгэм
Монгол Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Казахтаны парламентын бүлгийн гишүүд, таван нам, эвслийн төлөөллөөс гадна орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, судлаачид багтаж, бүх шатны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх яриа хэлэлцээ, уулзалт, арга хэмжээнд оролцож байна.  

сонин mn

Хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээндээ шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, сансар судлалын чиглэлд туршлага судлах, олон талт харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг илэрхийлсэн.

Энэ хүрээнд айлчлалын бүрэлдэхүүн өчигдөр (2025.09.05) Астана хот дахь Сансар судлалын үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. 

сонин mn

Тус төвийг Казахстан Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 онд “Сансар судлалын хүрээлэн”, “Ионосферийн хүрээлэн”, “В.Г.Фесенковын нэрэмжит астрофизикийн хүрээлэн”-г нэгтгэж, төрийн өмчит хувьцаат компани болгон байгуулжээ. 

сонин mn

Сансар судлалын үндэсний төв нь сансрын технологийн загвар бүхий задгай музей, нислэгийн удирдлагын төв, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын навигаци бүхий иж бүрэн цогцолбор юм.

Энд тус улсын сансар судлалыг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилгоор шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Тухайлбал сансрын техник, технологийг бий болгоход шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх, дэлхийн зайнаас тандан судлах өгөгдлийг хүлээн авах, боловсруулах, дэлхийн царцдас дахь геодинамик, геофизикийн үзэгдэл, үйл явцын сансрын хяналтыг газарт гүйцэтгэх, сансрын цаг агаарыг хянах, урьдчилан таамаглах олон түвшний системийг удирдах, нарны аймгийн систем дэх физик үйл явцыг хянах, Галактикийн систем, нарны аймгийн од, гариг, дэлхийн ойролцоох орон зайг судлах, нисгэгчтэй цогцолборт сансрын судалгаа, туршилт хийх, сансрын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид сансрын технологийн түүх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцав.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.