MGLmedee.mn
-8 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЗААХ АРГА ЗҮЙГ СТАНДАРТЖУУЛНА

- Д.Сарнай
2025-09-15
| Нийгэм
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЗААХ АРГА ЗҮЙГ СТАНДАРТЖУУЛНА

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон холбогдох мэргэжилтнүүд 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уулзаж, Монгол хэлний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд санал солилцов.

🔹Уулзалтын үр дүнд хос хэлтэй хүүхдийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн стандартыг боловсруулж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

🔹Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгой анхаарч, гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ үр хүүхдүүдэд эх хэлээ сурч, уламжлалт ёс заншлаа өвлөн хадгалахыг дэмжиж, эх орондоо ирэх, суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр тусган ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар 165000 гаруй монгол хүн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа ба Гадаад харилцааны яамны мэдээлснээр гадаадын 17 улсад 69 монгол, сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвд 290 багш 7500 хүүхдэд монгол хэл соёлыг зааж сургаж байна.

🔹Гэвч одоогоор гадаад улс орнуудад амьдарч буй хүүхдүүдэд Монгол хэлийг шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан заах, эзэмшүүлэхэд баримтлах стандартад нийцсэн нэгтгэсэн хөтөлбөр, шалгуур үзүүлэлт байхгүй нь тодорхой хүндрэл дагуулж байна.

🔹Энэ нь хүүхдүүд төрөлх хэлээрээ бүрэн дүүрэн суралцах, харилцах, мэдээлэл авах, цаашид өвлүүлэн хамгаалах боломжийг хязгаарлаж буй асуудал юм.

🔹Иймд талууд хамтран ажиллаж, хос хэлтэй хүүхдийн Монгол хэлний сургалтын стандартыг боловсруулан, хэрэгжилтийн явц, үр дүнг тогтмол үнэлж, уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.