Өмнөговь аймгийн Ханхонгор суманд гамшгаас хамгаалах “Бэлэн байдлын үзлэг” 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү үзлэг нь:
Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах
Болзошгүй гамшиг, аюул эрсдэлийн үед шуурхай ажиллах дадлага олгох
Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх
Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах
Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага хийх зэрэг олон чиглэлээр хэрэгжсэнээрээ онцлог байлаа.








Үзлэгийн үеэр мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, шаардлагатай багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, мэдлэг чадвар, ур чадварыг нь нэмэгдүүлэх дадлага сургуулилт зохион байгуулсан юм.
Ингэснээр Ханхонгор сумын Онцгой комисс болон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгийн аюул тохиолдсон үед шуурхай, зохион байгуулалттай ажиллах бэлтгэлтэй болж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чадавхыг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж өндөрлөв.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ ![]()






