Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах, болзошгүй аюул эрсдэлийн үед ажиллах, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 24-25-ний өдөр гамшгаас хамгаалах “команд штабын сургууль”-ийг зохион байгуулан ажиллаж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн бэлэн байдлыг хангах зорилгоор сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, ой хээрийн түймрийн үед ажиллах дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Дадлага сургуулийн хүрээнд:
• Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор богино хугацаанд цугларч, шуурхай ажиллах чадвараа дээшлүүлэв.
• Ой, хээрийн түймрийн үед аврах, унтраах арга ажиллагааг сурч, уялдаа холбоогоо сайжрууллаа.
• Иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хүргэв.






Ийнхүү зохион байгуулсан дадлага сургуулиар орон нутгийн иргэд, алба хаагчдын гамшгийн үед ажиллах ур чадвар, бэлэн байдлыг дээшлүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ






