Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн нар Дэлүүн сумын 6-р багийн “Орчлон орд” ХХК-ийн хүсэлтийн дагуу автомашины пүү, зуухны даралтын манометрийг шалгалт баталгаажуулалтад хамруулж, арга зүйн зөвлөгөө өгч, Рысжан ХХК-ний ШТС-ын 4ш түгээгүүрт, Булган сумын ШТС-ын 4ш түгээгүүр, 5ш электрон болон механик жин, 6 ш цусны даралтын аппарат, хүнсний дэлгүүрийн 10ш жинг шалгалт баталгаажуулалт хийж тохирлын үнэлгээнд хамруулах шаардлага тавьж ажиллав.









