Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн М.Маргулан хэмжих хэрэгслийн намрын ээлжит баталгаажуулалтын ажлаар Өлгий сумын аж ахуй нэгж, иргэдийн ажиллуулж буй шатахуун түгээх станцын шатахуун түгээгүүрүүдэд ажиллаж байна.







