Өмнөговь аймгийн Засаг дарга харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь иргэд аж ахуй нэгжийг гамшиг ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллахаас гадна албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал ажилтан албан хаагчдыг орон сууцжуулах чиглэлээр Цогтцэций суманд 15 албан хаагч орон сууцанд хамрагдсан, Даланзадгад суманд албан хаагчдын орон сууц баригдаж байна. Мөн албан хаагчид хамтран 80мкв хувийн сууцыг барих ажлыг зохион байгуулж нийт 9 албан хаагчийн гэр бүл хамрагдаж хувийн сууцтай болжээ. Ингэснээр хүний нөөцийн тогтвортой ажиллаж амьдрах нөхцөлийг хангасан байна.







Ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулан албан хаагчид дасгал сургуулилалт хийх бялдаржуулах өрөө, амрах өрөө зэргийг тохижуулан ажиллах, хөгжих орчныг бий болгосон зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.
Гал унтраах, аврах, эрэн хайх ажиллагааны тоног төхөөрөмжүүдийг орон нутгаас болон улсын төсвөөр шийдвэрлүүлэн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллаж байгаатай аймгийн Засаг дарга танилцан бусад байгууллагуудыг үлгэр жишээ авахуйц байгааг онцоллоо.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






