Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн , лабораторийн шинжээч нар Алтанцөгц, Баяннуур суманд тохирлын үнэлгээ, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт болон Лабораторийн үйл ажиллагааг танилцуулаж асуултанд хариулаж ард иргэдийг гарын авлагаар ханган ажиллав.
Тус сургалтад бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгч ААН, иргэдэд тохирлын гэрчилгээний хүсэлтийг хэрхэн, яаж илгээх тухай сургалт зохион байгуулагдлаа.
Хэрэглэгч та цахимаар хүсэлт илгээх дэлгэрэнгүй зааврыг доорх холбоосоор үзнэ үү.









