MGLmedee.mn
-14 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

МОНГОЛ УЛСААС САНААЧЛАН БОЛОВСРУУЛСАН СТАНДАРТ АНХ УДАА ОЛОН УЛС /ISO/-ЫН СТАНДАРТААР БАТЛАГДЛАА

- Д.Сарнай
2025-10-14
| Нийгэм, Онцлох мэдээ
МОНГОЛ УЛСААС САНААЧЛАН БОЛОВСРУУЛСАН СТАНДАРТ АНХ УДАА ОЛОН УЛС /ISO/-ЫН СТАНДАРТААР БАТЛАГДЛАА

✅Дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол Улсаас санаачлан боловсруулсан ISO 22786 “Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандарт Олон улсын Стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хороо (ISO/TC 38 Texile)-ны гишүүн улсуудын 100 хувийн саналаар дэмжигдэж, Олон Улс/ISO/-ын стандартаар батлагдлаа.

✅Энэхүү стандартыг боловсруулж, баталснаар Монгол ямааны ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлж, хариуцлагатай нүүдэлчин, мал аж ахуйн орон гэсэн нэр хүндийг дэлхийд бататгахаас гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

✅Монгол ямааны ноолуур нь нарийн ширхэгтэй, хөнгөн, дулаан хадгалдаг гэдгээрээ алдартай бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээгддэг ховор, үнэ цэнтэй түүхий эд учраас энэ чиглэлийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн менежмент, хуурай болон хагас хуурай газрын экосистем, түүний биологийн олон янз байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх, уламжлалт мал аж ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг хүчин зүйлийг дээрх стандартад тусгажээ.

Энэ тухай Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Монгол Улсын Засгийн газрын “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн олон улсын стандартыг нутагшуулж, гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг арилгаж, сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах боломжийг бүрдүүлэхээр болсон. Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд” Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа” гэдгийг онцлон хэллээ.

🇲🇳Монгол Улс Олон улсын Стандартчиллын байгууллагын үйл ажиллагаанд 1979 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн билээ. Түүхэндээ анх удаа Олон Улс/ISO/-ын стандарт батлуулсан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын хамт олонд халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.