Ерөнхий боловсролын сургуулийн I улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газрын хамтран баталсан удирдамж, “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол ” аяны хүрээнд Онцгой байдлын газар, хэлтэс, гал түймэр унтраах, аврах ангитай хамтран зохион байгуулж байна.









Энэ хүрээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн дагуу гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох сургалтад хамрагдаж байна.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






