MGLmedee.mn
-15 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

III Чарльз, Пап Лео нар хамтдаа залбирал үйлджээ

- Д.Сарнай
2025-10-24
| Гадаад мэдээ
III Чарльз, Пап Лео нар хамтдаа залбирал үйлджээ


ВАТИКАН, 2025 оны аравдугаар сарын 24 /Reuters/.
 Их Британийн хаан III Чарльз, Пап лам Лео нар Ватиканы Систин сүмд пүрэв гарагт хамтдаа залбирсан нь 1534 онд VIII Хенри хаан Ромын сүмээс салан тусгаарласнаас хойш Английн хаан болон Католик шашны тэргүүн нарын анхны хамтарсан мөргөл болжээ. 

Зургаан сарын өмнө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамба лам нар Леог пап ламаар сонгосон тус сүмд латин магтан дуу болон англи залбирал цуурайтсан байна.

Лео болон Английн сүмийн хамба лам Стефен Коттрелл нар Систин сүмийн найрал дуу, хоёр хааны найрал дууны хамтлаг оролцсон ёслолыг удирдаж байх үеэр Английн сүмийн тэргүүн Чарльз Папын зүүн талд сууж байлаа.

Хэдийгээр III Чарльз сүүлийн гурван Пап ламтай уулзаж, Пап лам II Иоанн Павел, XVI Бенедикт нар Британид айлчилж байсан боловч тэдгээр уулзалтын үеэр хамтарсан залбирал үйлдэж байгаагүй ажээ.

Хаан Чарльз, хатан Камилла нар Ватиканд төрийн айлчлал хийж буй нь Католик сүм болон Англикан сүмийн хоорондох харилцаа холбоо таван зууны өмнө салснаас хойш ойртож байгааг харуулж байна. Пап лам VII Клемент нь VIII Хенри хааны гэрлэлтийг цуцлахаас татгалзсаны дараа Католик сүм болон Англикан сүм 1534 онд албан ёсоор салж хуваагдсан түүхтэй.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.