MGLmedee.mn
-15 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Умард Солонгос 2.8 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

- Д.Сарнай
2025-10-24
| Гадаад мэдээ
Умард Солонгос 2.8 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ


ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 24 /NHK/.
 Умард Солонгос 2024 оноос 2025 оны есдүгээр сарын хооронд дэлхийн өнцөг булан бүрээс 2.8 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан гэж тус улсад авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянаж буй олон улсын баг мэдэгджээ. 

Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг нийт 11 орны төлөөлөгчдөөс бүрдсэн Олон талт хориг арга хэмжээний хяналтын багийн /MSMT/ лхагва гарагт нийтэлсэн тайланд энэ талаар бичсэн байна.

Тайланд дурдсанаар, Умард Солонгосын цахим халдлага үйлдэгчид АНЭУ-ын “Bybit”, Японы “DMM Bitcoin” зэрэг дэлхийн томоохон криптовалютын биржүүдэд нэвтэрч, хулгай хийсэн байна. Түүнчлэн АНУ, Их Британи, Өмнөд Солонгос болон бусад орноос цөмийн байгууламж, шумбагч онгоцнуудын талаарх мэдээллийг авахыг оролдсон гэдгийг дурджээ. Мөн Өмнөд Солонгосоос хулгайлсан технологийг Умард Солонгосын тагнуулын хиймэл дагуул, шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужингуудыг хөгжүүлэхэд ашигласан гэж дурдсан байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Шинжээчдийн зөвлөлийг Орос хориг тавьсны улмаас 2024 оны дөрөвдүгээр сард татан буулгасны дараа MSMT багийг тухайн оны 10 дугаар сард Умард Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулжээ.

“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгааг харгалзан үзсэний үндсэн дээр бид Шинжээчдийн зөвлөлийг татан буулгахаас өмнөх бүтэц бүрэлдэхүүнээр нь дахин байгуулахыг Аюулгүйн Зөвлөлд уриалж байна” гэж MSMT-ийн лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.