Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас , “Гурван сайхан нисэх буудал”-тай хамтран 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.
“Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд ажилтан, албан хаагчид өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зорилготойгоор танхим болон дадлага гэсэн 2 үе шаттайгаар явагдлаа.









Тус нисэх буудлын барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, гэнэтийн ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах туршлага хуримтлуулах зорилгоор энэ удаагийн дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага, сургуульд Улаан загалмайн хороо, Гурван сайхан нисэх буудлын ажилчид нийт 30 гаруй ажилтан, Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр анги, Эрэн хайх аврах бүлгийн нийт 24 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






