Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу баталгаажуулалтын ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Сагсай суманд ажиллав. Ээлжит баталгаажуулалтаар тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хүнсний дэлгүүр, Нийтийн хоолны газруудад тохирлын үнэлгээнд хамрагдаж стандартын шаардлага хангаж ажиллах шаардлага тавьж, худалдаанд ашиглаж байгаа жин болон ШТСтанцуудын шингэн хэмжигчийг шалгалт баталгаажуулалт хийж баталгаажуулалтын гэрчилгээ олгов.


2025 оны 10 дугаар сарын 20-21 ний өдрүүд Алтай, Буянт сумдад ажиллалаа. Ээлжит баталгаажуулалтаар дээрх сумдад үйл ажиллагаа явуулж байгаа Хүнсний дэлгүүр, Нийтийн хоолны газруудад тохирлын үнэлгээнд хамрагдаж стандартын шаардлага хангаж ажиллах шаардлага тавьж ажиллав.


2025 оны 10 дугаар сарын 20-21 ний өдрүүд Алтай, Буянт сумдад ажиллалаа. Ээлжит баталгаажуулалтаар дээрх сумдад үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-ийн 12 ширхэг шингэн хэмжигч, худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа 30 ширхэг жин, Эрүүл мэндийн төвд ашиглагдаж байгаа 6 ширхэг цусны даралтын аппарат, 4 ширхэг эмнэлгийн жинд шалгалт баталгаажуулалт хийж нийт 52 ширхэг хэмжих хэрэгсэлд баталгаажуулалтын гэрчилгээ олголоо.


Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу баталгаажуулалтын ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Алтай суманд ажиллаж тус сумын хүүхдийн 2-р цэцэрлэгийн нийт ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулж хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж стандартын талаар мэдээлэл өгч ажиллав.








