Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ажиллаж байна.
Ажлын хэсгийг Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяраар ахлуулсан ажлын хэсэг Говийн бүсийн төв – Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар-т ажиллаж байна.













Хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хүний нөөц, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэж, цаашдын зорилт, арга хэмжээг тодорхойлж байна.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






