Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа.
Тус төлөвлөгөө нь:
1. Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох норм, стандарт, дүрэм журмыг олон нийтийн оролцоотой сурталчилах
2. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар, зөвөлгөө өгөх
3. Орон нутгийн гамшгийн статистик тоо мэдээнд тулгуурлан, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо, мэдээг бууруулах хариу арга хэмжээг зохион байгуулж ажиллах зорилтуудын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах юм.








ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






