Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/430 дугаар тушаалын дагуу аймаг, сумын удирдлагуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт хоёр өдрийн сургалт Өмнөговь аймагт боллоо.
Сургалтыг нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн 116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар, Хүнс хөдөө аж ахуйн дарга, Ш.Бат-Эрдэнэ нар оролцож Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх , Гамшгаас хамгаалах сургалтын төвийн 116 дугаар ангийн захирагч бригадын генерал Б.Ууганбаяр нар үг хэлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий бүс нутагт оршин суугаа иргэдийн амьжиргааг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.






Сургалтад Өмнөговь аймгийн 15 сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нар, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, мал аж ахуйн тогтвортой хөгжил, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга замын талаар онол, дадлага хослуулсан хэлбэрээр сургалтыг зохион байгуулна.
Сургалтын хүрээнд:
Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, бүс нутгийн нөлөөллийн үнэлгээ
Мал аж ахуйн салбарт уур амьсгалд ухаалаг технологи, менежментийн шийдэл
Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, хариу арга хэмжээ
Орон нутгийн удирдлагын манлайлал, хамтын ажиллагааны сайн туршлага зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг, бүлгийн ажил хосолсон сургалт зохион байгуулагдана.
ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ






