Өнөө шөнө Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч. нийт нутгаар хүйтний эрч чангарах тул зам даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
тухайн газар орныхоо цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
хувийн болоод автомашины бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах,
малаа ойрын бэлчээрт бэлчээж,
бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.






