АНУ-ын Жоржиа муж дахь нэгэн цагдаагийн газар шинэ шерифтэй болжээ. Энэ нь хүн биш робот гэдгээрээ онцлог. Кобб тойргийн Шерифийн алба насанд хүрэгчдийн хорих төвийн аюулгүй байдлыг сайжруулах 90 хоногийн туршилтын хөтөлбөрийг эхлүүлнэ гэж Лхагва гаригт мэдэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд “DEKA” корпорацийн бүтээсэн харуулын роботуудыг ашиглаж эхэлжээ.
180 гаруй см өндөртэй харуулын робот 40 мянган м2 талбайд харуул хийнэ.
Энэ талаар дүүргийн шериф Крэйг Оуэнс мэдэгдэл хийхдээ “Аюулгүй байдлын сорилтууд улам бүр нэмэгдэхийн хэрээр хууль сахиулах байгууллагууд инновацийн хурдаар ажиллах ёстой. Бид илүү ухаалаг ажиллахыг эрмэлзэж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа сайжруулж, хоригдлууд болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс робот техникийг байгууламждаа баяртайгаар нэвтрүүлж байна” гэжээ.
Туршилтын үе шатанд гурван робот ажиллана. Хөтөлбөрийн явцаас хамаараад илүү олныг байршуулах боломжтой аж.
Эдгээр робот нь 360 градусын камер, шөнийн хараа, гэрэл, дулаан илрүүлэгчээр тоноглогджээ.






goy2