Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, Эзэн Чингис хааны нэрэмжит анхны цомыг гардсан бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын начин Л.Энхсаруул нар шалгарлаа. Харин наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан М.Баасанжав нар үлдэв.
Дараагийн барилдаан 11-р сарын 09-нд Улсын начин Ч.Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.






