Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан ослын улмаас 69 айлын 207 дугаар байр галд өртөж, шатсан билээ.
Тэгвэл уг барилгыг буулгах 2.4 тэрбум, дахин барих 1 мкв нь 2.5 сая төгрөгийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тусгагджээ.






