Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүх хурлыг гаднаас нь сурвалжилж нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд дамжуулан ажилласаар байна.
Өмгөөлөгч Р.Булгамаа: Давах шатны шүүх хүний эрхийг дээдэлсэн, хүнлэг шийдвэр гаргах байх гэж найдаж байна.
Ц.Оюунгэрэл: Давах шатны шүүх бол Анхан шатны шүүхийн процессийн алдааг хардаг шүүх учраас эргэж харах байх гэж итгэж байна, Н.Өнөрцэцэгийн шүүх хурлаас Монголын ардчиллын хэмжүүрийн олон зүйлс харагдана.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ардчилсан орны сэтгүүлч нээлттэй шүүх хурлаа хийлгэж чадахгүй байна гэдэг том ухралт, Анхан шатны шүүх хурлыг эргэж харах байх.







