MGLmedee.mn
-12 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн судалгааны чиглэлд хамтран ажиллана

- Д.Сарнай
2025-03-19
| Улс төр
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн судалгааны чиглэлд хамтран ажиллана

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудлын сайд Мариан Юречкатай албан ёсны уулзалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн 4 зорилтын нэг нь “Хүний хөгжлийн бодлого” юм.

Уулзалтаар Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлогын тогтолцоог сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх, их өгөгдөлд суурилсан цахим шилжилтийг хийж бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргахад ашиглах талаар мэдээлэл солилцов. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

БНЧУ-д ажиллаж, амьдарч буй 14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх, 2023 оноос хэрэгжүүлж байгаа “Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг сайжруулах юм.

Тус улсад суралцаж, ажиллах технологийн ур чадвар эзэмшсэн иргэдийг Монгол Улсад буцаж ирэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны механизмыг эрэлхийлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсоныг ГБХНХЯ мэдээлжээ. 

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.