MGLmedee.mn
-8 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАГДСАН СТАНДАРТ БОЛОН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ОУ-ЫН ТУРШЛАГА ХУВААЛЦЛАА

- Д.Сарнай
2025-06-30
| Нийгэм, Онцлох мэдээ
ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАГДСАН СТАНДАРТ БОЛОН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ОУ-ЫН ТУРШЛАГА ХУВААЛЦЛАА

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, холбогдох удирдлагууд Европын Холбооны “Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM)”-ийн олон улсын зөвлөх, эксперт ноён Борут Маткович мөн Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM)-ийн удирдагч Стефан Мозер нартай уулзаж, санал солилцлоо.

Энэ үеэр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан стандарт болон техникийн зохицуулалтын талаар хэлэлцэж, холбогдох ОУ-ын туршлага хуваалцаж, санал солилцсон юм.

Хуулийн төсөлд туссан гол шинэчлэлүүд нь стандартыг дагаж мөрдөх зохицуулалтыг хуульчилж, хэрэгжилт, хяналтыг эрх бүхий байгууллагаар дамжуулан баталгаажуулахаас гадна мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар хэрэгжүүлэх ажлуудын нэр, заалт, салбар, хэм хэмжээ тодорхой болох боломж бүрдэх юм. Стандартыг улсын хэмжээнд нэг мөр болгох, мөрдөх, давхардалгүй нэгдсэн тогтолцоог ч бий болгоно.

Стандарт тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, орон нутаг, бүсийн түвшинд хэрэгжилтийг хариуцах бүтэц, хяналт, оролцоог нэмэгдүүлнэ. Олон улсын итгэмжлэл магадлан итгэмжлэлийн байгууллагуудтай харилцан хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн үндэс бий болно. Техникийн шаардлагыг ч олон улсын стандарт хөгжлийн түвшинд хүргэх боломжийг бий болгоно гэж үзэж байна.

Энэхүү шинэчлэлийг хийснээр иргэдийн хэрэглээний чанар, аюулгүй байдал, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал баталгаатай болно. Дотоодын үйлдвэрлэл, экспорт, хилийн хяналтын нэвтрэлт сайжирч, гаднын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Үндэсний үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг ч бий болгохоор чиглэж байна.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.