MGLmedee.mn
-7 °c
Columbus
-5 ° Лха
-2 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРЧИМД ДРОН НИСГЭХИЙГ ХОРИГЛОНО

- Д.Сарнай
2025-07-04
| Нийгэм
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРЧИМД ДРОН НИСГЭХИЙГ ХОРИГЛОНО

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яам, консулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу халдашгүй, бүрэн эрхтэй байр, бүсэд хамаардаг.

1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенц болон Монгол Улсын “Гадаад улсын төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуульд зааснаар эдгээр байгууллагууд нь халдашгүй хамгаалалтад хамаарах бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг.

Иймээс эдгээр обьектын ойр орчимд аливаа сэжигтэй үйлдэл, ялангуяа орчин үеийн дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр нисгэх нь хууль бус үйлдэлд тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 14.8.3-т зааснаар “нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай.

Дрон нисгэх үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн багц дүрэм, Зөрчлийн тухай хууль, Нисэхийн аюулгүй байдлын тухай журамд нарийвчлан зохицуулагддаг бөгөөд олон улсын болон орон нутгийн нисэх буудал, цэргийн анги, төрийн өндөр хамгаалалттай байгууламж, хүн олноор цугларсан газруудыг багтаасан “нисэх хориотой бүс”-д дрон нисгэхийг хатуу хориглодог.

Иймд иргэд Та бүхэн гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон төхөөрөмжийг нисгэхгүй байх, улсын аюулгүй байдал болон олон улсын гэрээний үүргийг хүндэтгэн сахин биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулжбайна.

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.