MGLmedee.mn
-9 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Д.ТРАМП, В.ПУТИН НАР УТСААР ЯРЬЖЭЭ

- Д.Сарнай
2025-07-04
| Гадаад мэдээ
Д.ТРАМП, В.ПУТИН НАР УТСААР ЯРЬЖЭЭ

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 4 /svoboda.org/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар пүрэв гарагт утсаар ярьжээ. Хоёр удирдагчийн яриа нэг цаг орчим үргэлжилсэн байна. Кремлийн мэдэгдсэнээр, Д.Трамп Украин дахь цэргийн ажиллагааг аль болох хурдан зогсоох асуудлыг дахин хөндсөн байна. Хариуд нь В.Путин Оросын тал хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгийг мэдэгдсэн хэдий ч “цэргийн тусгай ажиллагааныхаа” зорилтоос ухрахгүй гэж онцолжээ.

Харин Д.Трамп хэлэхдээ, энэ яриа “ямар ч ахиц дэвшил авчраагүй” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Украины нөхцөл байдалд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлсэн байна. Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Д.Трамп АНУ-аас Украинд маш их зэвсэг нийлүүлсэн, одоо ч нийлүүлсээр байгаа, дэмжлэг үзүүлэхийг хичээж байна, гэвч Жо Байдены засаг захиргаа Украинд зэвсэг өгснөөр “улсаа бараг хоосолчихсон” тиймээс “өөрсдөдөө хангалттай зэвсэг байгаа эсэхэд итгэлтэй байх хэрэгтэй” хэмээн онцолсон байна.

Орос, Украины төлөөлөгчдийн хооронд гурав дахь шатны хэлэлцээ Истанбулд хэдийд болох талаар, мөн Трамп, Путин нар биечлэн уулзах эсийг ярилцаагүй байна. 

Хоёр удирдагч Иран, Сири болон ерөнхийдөө Ойрх Дорнодын эргэн тойрны нөхцөл байдлыг мөн хэлэлцсэн байна.

Д.Трамп, В.Путин нар зургаа дахь удаагаа утсаар ярьсан нь энэ юм. Өмнө нь хоёр удирдагч зургаадугаар 14-нд утсаар ярьсан бөгөөд мөн нэг цаг орчим үргэлжилжээ. 

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.