MGLmedee.mn
-7 °c
Columbus
-5 ° Лха
-2 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

- Д.Сарнай
2025-07-07
| Нийгэм
Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бүртгэл эхэллээ.

Энэ жилийн наадамд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглох бөгөөд бүртгэл энэ сарын 7-9-ний 18:00 цаг хүртэл Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ. Бөхчүүд бүртгүүлэхдээ цолны үнэмлэх, цээж зурагтай ирэхийг бөхийн салбар хорооноос анхааруулав.

Тэгвэл өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл маргааш Монголын хүүхдийн ордонд эхэлж, бүртгэлийг хоёр өдөр зохион байгуулна. Ингэхдээ 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд цахим үнэмлэхээс гадна гадаад пасспорт болон И-Монголиагаас төрсний бүртгэлийн лавлагааны аль нэгийг хоёр хувь цээж зурагтай авч очих юм байна. Бүртгэл хоёр өдөр 09:00-16:00 цагт үргэлжлэх ажээ. 

Ташрамд дурдахад, Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүд, бөхийн  дэвжээ,  галуудын багш, дасгалжуулагч нарт зориулан онлайн сургалт явуулсан байна. Сургалтаар допингийн эсрэг код буюу баталсан эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтын тухай мэдээлэл, Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас баталсан хориглосон бодисын жагсаалт, шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд үүсэх үр дагавар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Үндэсний их баяр наадам зохион байгуулах үйл ажиллагаанд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын оролцоо, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай ойлголт, хор уршиг, хуулийн хариуцлага, урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр мэдээлэл өгч, санал солилцжээ. 

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.