Цогтцэций сумын нутаг дэвсгэрээр түр зуурын усархаг бороо орсны улмаас сумын зарим хэсгүүдэд тогтоол ус үүссэнтэй холбогдуулан сумын Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсийн 18 алба хаагч 4 техник хэрэгсэлтэйгээр хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Иймд айл өрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үер усны аюулаас урьдчилан сэргийлж үерийн түвшинд байгаа болон ил задгай цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаж, сумын хэмжээнд тогтсон тогтоол усанд бага насны хүүхдийг оруулахгүй байх, хараа хяналтыг сайжруулж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР








