Иргэдийн анхааралд: Цогтцэций сумаас Ханги Мандал чиглэлийн хатуу хучилттай авто замын 2 дахь километрт борооны усны улмаас зорчих боломжгүй байсныг Таны зам ХХК-наас засварлаж түр замыг сэргээж хэвийн болголоо. Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР






