MGLmedee.mn
-14 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ

- Д.Сарнай
2025-08-05
| Гадаад мэдээ
Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ

ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн Цаг уурын товчоо цаг агаарын аюулын хамгийн өндөр буюу “хар” түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. Азийн санхүүгийн нийслэлд эмнэлэг, сургууль, шүүх, бүртгэлийн газрууд үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын өмнөд хэсэгт нүүрлэсэн үерийн улмаас Гуандун мужид таван хүн амиа алдаж, 1300 гаруй аврагчийг хамарсан өргөн цар хүрээтэй эрэн хайх ажиллагааг явуулжээ.

“Хүчтэй аадар борооны улмаас зам үерлэж, замын түгжрэл үүсэж болзошгүй. Иргэдийг аюулгүй газар хоргодохыг зөвлөж байна” гэж Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Хонконг болон ойролцоох Гуанжоу хотод цагт 60-90 мм хур тунадас унаж байна гэж Хятадын Цаг уурын албанаас мэдээлжээ. Хонконгт жилд дунджаар 2220 мм хур тунадас унадаг бөгөөд үүний талаас илүү хувь нь зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд ордог.

Хонконгийн хөрөнгийн бирж өнгөрсөн оны сүүлээр өөрчлөлт оруулсан бодлогын дагуу цаг агаарын ямар ч нөхцөлд арилжаагаа үргэлжлүүлж байна. Эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасаг нээлттэй хэвээр байх боловч амбулатори, ахмад настны болон сэтгэцийн тасгууд цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас түр хаагдах ажээ.

Шүүхийн байгууллага “хар” түвшний сэрэмжлүүлгийг цуцалснаас хойш хоёр цагийн дотор шүүх, бүртгэлийн газрууд нээгдэнэ гэж мэдэгдсэн байна. Мөн шуурганы сэрэмжлүүлэг дуусах хүртэл бүх хүргэлтийн үйлчилгээг түр зогсооно гэж шуудангийн газраас мэдээлжээ.

Хотын нисэх онгоцны буудалд ямар нэгэн саатал гарсан тухай мэдээлэл алга байна. Хонконгийн “Диснейленд” парк нээлттэй байгаа бөгөөд хязгаарлагдмал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.