MGLmedee.mn
-15 °c
Columbus
-4 ° Лха
-3 ° Пүр
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
MGLmedee.mn

Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ

- Д.Сарнай
2025-08-05
| Гадаад мэдээ
Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ

ЛОНДОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Их Британийн BP компани Бразилын Сантосын сав газраас сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн том газрын тос, байгалийн хийн ордыг илрүүлснээ даваа гарагт мэдэгджээ.

Энэхүү нээлт нь сэргээгдэх эрчим хүчнээс чулуужсан түлшинд шилжих тус компанийн стратегийн өөрчлөлтөд томоохон түлхэц болж магадгүй байна. BP нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, урьдчилан таамагласнаас тааруу үзүүлэлттэй байгаа хувьцааны ханшаа сэргээхийн тулд өөрийн багц дахь газрын тос, байгалийн хийн нөөцийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ.

Бразил дахь Бумерангугийн ордод томоохон шинэ олборлолтын төв байгуулахаар төлөвлөж байна гэж BP мэдэгджээ. BP-гийн төлөөлөгчийн хэлснээр, 1999 онд Каспийн тэнгисийн Азербайжаны хэсэгт илрүүлсэн байгалийн хий, конденсатын орд болох “Шах Дениз”-ийн дараа тус компанийн илрүүлсэн хамгийн том орд энэ байж магадгүй байна. Ойролцоогоор 1 их наяд шоо метр байгалийн хий, 2 тэрбум баррель конденсатын нөөц бүхий “Шах Дениз”-ээс өнгөрсөн онд 28 тэрбум шоо метр хий олборлосон гэж BP мэдээлжээ. Тус компани Бразилын ордын нөөцийн тооцооллыг танилцуулаагүй байна.

BP-гийн хувьцаанууд даваа гарагт 1.3 хувиар өссөн нь Европын эрчим хүчний компаниудынх /0.1 хувь/ индексийн үзүүлэлтээс давжээ. 2030 он гэхэд газрын тос, байгалийн хийн олборлолт нь өдөрт 2.3 саяас 2.5 сая баррель газрын тостой тэнцэнэ гэж таамаглаж буй BP энэ оны арав дахь нээлтээ хийж байгаагаа мэдэгдсэн байна. Тус компани 2024 онд 2.4 сая баррель газрын тос олборлосон бөгөөд энэ онд олборлолт нь буурна гэж таамаглаж байна. BP хоёрдугаар улирлын тайлангаа мягмар гарагт танилцуулах төлөвтэй байна.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

ХуваалцахЖиргэх

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шинэ мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-12
ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

2025-12-12
ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГАЛ ТҮЙМРИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2025-12-12
АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

АХУЙН ГАЛ ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ

2025-12-12
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-12-12
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
INFO@MGLMEDEE.MN

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Иргэдийн мэдээ
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Гадаад мэдээ
  • Орон нутаг
  • Видео мэдээ
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах

© 2024 MGLmedee.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.